АНУ Саудын Арабт зенит-пуужингийн “Patriot” цогцолборын батарей байрлуулна
АНУ нефтийн үйлдвэрүүд нь агаарын довтолгоонд өртөөд удаагүй Саудын Арабын хүсэлтээр тус улсад зенит-пуужингийн “Patriot” цогцолборын батарей, дөрвөн радар байрлуулж, тэдгээрийг ажиллуулах 200 цэргийн албан хаагчийг илгээх болсон тухай “CNN” агентлаг мэдээлжээ. АНУ-ын Батлан хамгаалахын яамны албан ёсны төлөөлөгч Жонатан Хоффман мэдэгдэхдээ, “Энэ нь Саудын Арабын агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах чадамжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна. Энэхүү шийдвэр түүнчлэн Ойрхи дорнод дахь АНУ-ын зэвсэгт хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх юм” гэжээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Саудын Араб руу нэмж хоёр “Patriot” цогцолборын батарей, пуужингаас хамгаалах “THAAD” систем илгээхийг дэмжсэн ба энэ талаар эцсийн шийд хараахан гараагүй байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ