Хонгконгийн жагсаал даамжирсан иргэд засгийн газраа буруутгалаа

Эх газрын Хятад руу сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Хонгконгт боллоо. Хэлэлцүүлэгт үг хэлсэн 30 хүний 24 нь Засгийн газрыг илт шүүмжилсэн байна.

Ингэхдээ Засгийн газар иргэдийн байр суурь, хүсэлтийг хүлээн авахгүй, үл ойшоосоор нөхцөл байдлыг даамжруулж, жагсаал улам хурцдахад хүргэсэн гэж мэдэгджээ. Мөн жагсагчдын тавьсан үндсэн таван шаардлагыг биелүүлэхийг шаардаад байна. Харин Хонгконгийн захирагч Кэрри Лам жагсагчдын бүх шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж мэдэгдлээ. Жагсагчид эхлээд хуулийн төслийг эргүүлэн татах шаардлага тавьж байсан ч дараа нь шаардлага нь нэмэгдэж Кэрри Ламыг огцрох, цагдаа нарын хүч хэрэглэснийг шалгах, баривчлагдсан хүмүүсийг суллаж, ардчиллыг олгох ёстой гэж үзсэн байна. Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтээ 20 мянга гаруй хүн өгснөөс 150-ийг нь санамсаргүй түүврийн аргаар сонгожээ.

Үүний зэрэгцээ Засгийн газар үндсэн таван шаардлагыг биелүүлэхийг шаардан иргэд жагссан байна. Шаардлагыг нь бүгдийг нь хүлээн авах хүртэл жагсаалаа үргэлжлүүлнэ гэж жагсагчид мэдэгджээ.

Хонгконгийн захирагч Кэрри Лам

“Хонгконгийн хамгийн гол үнэт зүйл бол хууль. Залуу үе биднийг ойлгоно гэж найдаж байна. Бас хил хязгаараа мэдэх хэрэгтэй. Хэрвээ хууль журмыг зөрчвөл үүнийхээ үр дагаврыг хүлээх ёстой. Тиймээс л засгийн газарт тавьсан таван шаардлагыг хүлээн авахгүй. Биелүүлэх боломжгүй. Гурван сар гаруй хугацаанд сэжигтэн шилжүүлэх тухай хууль л хамгийн гол асуудал байсан. Тиймээс Засгийн газар энэ асуудлаар гарч олох хамгийн том үүргийг хүлээж байгаа” гэж мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ