Хятад улс хамгийн том нисэх онгоцны буудлаа нээжээ
БНХАУ-ын Бээжин хотоос өмнө зүгт орших Дасин дүүрэгт хамгийн том олон улсын нисэх онгоцны буудал нээлтээ хийжээ. Уг нисэх онгоцны буудал дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй дамжин өнгөрөх цэг болох төлөвтэй байна. Далайн од хэлбэртэй олон улсын нисэх онгоцны буудлын барилгын ажил 2013 оноос эхэлж, энэ оны долдугаар сард дууссан ба нийт 63 тэрбум ам.доллароор босжээ. Тус нисэх буудлын загварыг нэрт архитектор Заха Хадид гаргасан байна. Дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудалд тооцогдож байгаа тус олон улсын нисэх онгоцны буудал нь 2021 он гэхэд 35 сая, 2025 он гэхэд 72 сая зорчигч хүлээж авна гэж БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдлагын төв тооцоолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ