"Facebook" хүмүүс хоорондоо дижитал дүрсээр харилцах боломжтой үйлчилгээг танилцууллаа
“Facebook” компанийн виртуал хөгжүүлэгч салбар нэгж болох “Оculus” лхагва гарагт, хүмүүс хоорондоо дижитал дүрсээр харилцах боломжтой “өргөжин тэлж буй виртуал ертөнц” буюу “Facebook Horizon”-ий талаар олон нийтэд танилцууллаа.
Энэхүү виртуал ертөнцөд хэрэглэгчид өөрөө өөрсдийн онцлог шинж, элементүүдийг нэмж байршуулах боломжтой юм. Калифорнид жил бүр зохиогддог “Оculus” хөгжүүлэгчдийн бага хурлын үеэр “Facebook” компанийн Гүйцэтгэх захирал Марк Зукерберг энэхүү програмыг танилцуулсан байна.шинээр танилцуулсан виртуал ертөнц нь өнгөрсөн үеийн олон оролдлогуудыг нэгтгэж өнөө цагийн шинэлэг санаануудыг багтаасны үр дүнд бий болж байгаагаараа онцлог. Тухайлбал “Microsoft” корпорацын бүтээсэн “Minecraft”, “Linden Labs” компанийн ‘Хоёр дахь амьдрал’ зэрэг тоглоомуудыг дурдаж болно. Компанийн зүгээс бүтээгдэхүүнийг 2020 онд хаалттай байдлаар туршилт хийнэ гэдгээс өөрөөр энэхүү ертөнц нь яг ямар зарчмаар хэрхэн ажиллах талаар тайлбар өгөөгүй юм. “Facebook”-ийн виртуал ертөнцөд хүмүүс хотын гудамжинд бие биетэйгээ харилцаж, өөр орон зайд "Шидэт портал ашиглан" шилжих боломжтой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ