ОХУ-ын Петербург хотод Дэлхийн II дайныг дүрсэлсэн гурван хэмжээст "понарамыг" нээжээ

    Дэлхийн хоёрдугаар дайнд зориулсан гурван хэмжээст "Память говорит. Дорога через войну" понарамыг Санкт-Петербург хотноо өнгөрсөн Бямба гаригт нээлээ хэмээн тус хотын захиргаа сэтгүүлчдэд мэдээллээ. Понарамын нийт талбай 2000 хавтгай дөрвөлжин метр юм. Понарамыг Дмитрий Поштаренкогоор удирдуулсан "Невский баталист" баг хийжээ.

   "Дайны гал анх дүрэлзсэн Беларуссийн тосгоноос эхлээд Лужскийн хамгаалалт, Тульскийн зэвсгийн үйлдвэр, Волгийн эрэг дэх тулаан, Сталинградын тулаан, Рейхстагийн чөлөөлсөн гээд дэлхийн хоёрдугаар дайны бүхий л явцыг харуулахыг зорьсон” хэмээн понарамыг бүтээгчид хэллээ.

    Понарамд дүрсэлсэн зарим зургийг хувь хүний архиваас авсан байна. Дэлхийн хоёрдугаар дайны хамгийн гашуун зовлонг амссан Санкт Петербург хотод энэ понарамыг босгосон нь утга учиртай хэмээн Санкт-Петербург хотын Захирагч Александр Беглов нээлтийн ёслолйн үеэр хэлжээ. Ленинград хот фашистын бүслэлтэд 872 хоносон билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ