Япон, БНСУ-ын бизнесийн салбарын манлайлагчид уулзана
Япон, БНСУ-ын бизнесийн салбарын манлайлагчдын жил тутмын 51 дэх уулзалт өнөөдөр Сөүл хотноо эхэлнэ. Уг уулзалтыг хоёр орны харилцааны асуудлын улмаас дахин товлосон байна.
Уулзалтыг зохион байгуулагчдын үзэж буйгаар, хоёр талын харилцаанд саад бэрхшээл тулгарсан хэдий ч бизнесийн салбарын харилцан солилцоо хэвийн үргэлжлэх хэрэгтэй ажээ.
Хоёр өдөр үргэлжлэх уулзалтад Японы автомашин үйлдвэрлэгчид, бараа бүтээгдэхүүн худалдан авж борлуулдаг фирмүүд болон бусад компанийн 100 орчим төлөөлөгч оролцох төлөвтэй байна.
Хоёр талын төлөөлөгчид бизнесийн салбарт тулгамдаж буй сорилтуудын талаар санал бодлоо солилцож, лхагва гарагт хамтарсан мэдэгдэл гаргахаар төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ