Николас Мадуро Орост айлчлах болсноо мэдэгдэв


    Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдэхдээ, “Энэ шөнө би Орост албан ёсоор айлчлахаар ниснэ. Тэнд би бидний анд нөхөр Ерөнхийлөгч Владимир Путин ба түүний баг болон хэсэг бизнесментэй уулзаж хоёр орны эдийн засаг, соёл, нийгмийн салбар дахь хамтын ажиллагааг урагшлуулах арга замын талаар ярилцах юм” гэжээ.

Николас Мадурог Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа буюу нэгдүгээр сарын 21-нд Венесуэл даяар түүнийг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж эхэлсэн бөгөөд сөрөг хүчин давамгайлсан тус улсын Үндэсний ассамблейн дарга Хуан Гуаидо өөрийгөө Венесуэлийн тэргүүнээр зарласан билээ. 

Өрнөдийн дийлэнх орон Хуан Гуаидог Венесуэлийн удирдагч хэмээн хүлээн зөвшөөрчээ. Харин Орос, Хятад, Турк зэрэг хэд хэдэн орон Николас Мадурог дэмжсэн юм.

Н.Түвшин 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ