Татвараас чөлөөлсний ачаар Apple шинэ Mac Pro компьютераа Техаст үйлдвэрлэхээр болжээ
Долдугаар сард Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Кук тус компанийн шинэ Mac Pro компьютерыг АНУ-д үйлдвэрлэх талаар судалж байгаагаа мэдэгдэж байв.
Тэгвэл энэ хүсэл нь биелж Apple компани шинэ бүтээгдэхүүнээ Техасын Остин дахь үйлдвэрт угсрахаар болсноо өчигдөр зарлажээ. Энэ үйлдвэрт 2013 оноос хойш Mac Pro бүтээгдэхүүний өмнөх цилиндр хэлбэртэй загварыг үйлдвэрлэж байсан юм.
Гэхдээ АНУ-ын засгийн газар Mac Pro компьютерыг үйлдвэрлэхэд шаардлагатай гол эд ангиудыг Хятадаас импортлох татварыг тэглэхээр болсон нь үүнд нөлөөлжээ.
Apple компани нийт 15 эд ангийг татвараас чөлөөлж өгөхийг Трампын засаг захиргаанаас хүсэхэд 10-т нь зөвшөөрсөн байна.
Гэхдээ ажиглагчид Apple-ийн энэ шийдвэрийг Трампын хүсдэг АНУ-д ажлын байр нэмэгдүүлэх арга хэмжээ гэж үзэхгүй байна. Остин дахь үйлдвэр нь бүрэн автоматчлагдсан. Бас нэг бүр нь $6,000 орчим үнэтэй мэргэжлийн түвшний компьютерыг худалдан авах хүн цөөхөн тул үйлдвэрлэх хэмжээ нь ч бага байх юм. Apple-ын iPhone, MacBook зэрэг массын хэрэгцээний бүтээгдэхүүнүүд нь Хятадад үйлдвэрлэгдсэн хэвээр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ