Буриадад “Байгаль нуурын цэвэр эрэг” эко-марафон эхэлжээ


    Буриадад “Байгаль нуурын цэвэр эрэг” нэртэй эко-марафон өнөөдөр эхэлж буй тухай “Буряад Үнэн” сонин мэдээлж байна. 

Эко-марафоныг “Оросын ус” хэмээх тус улсын нуур, цөөрөм ба тэдгээрийн эрэг орчмын хогийг цэвэрлэх бүх Оросын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй ажээ. Энэ сарын 30 хүртэл үргэлжлэх эко-марафонд 20 мянган хүн оролцон Байгаль нуурын орчмыг хогноос цэвэрлэх төлөвтэй.

Тус арга хэмжээ Байгаль нуурын эрэг дээр орших Гремячинск тосгоноос таван км зайд орших газрыг цэвэрлэснээр эхэлж байгаа аж. “Байгаль нуурын цэвэр эрэг” эко-марафоны үр дүнг XI ардын урлагийн наадмын үеэр зарлах юм байна.

Н.Түвшин 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ