Дэлхийн их сургуулиудын жагсаалтыг Массачусетсийн технологийн сургууль тэргүүлжээ


    Их Британийн “Quacquarelli Symonds” (QS) компани дэлхийн их сургуулиудыг төгсөгчдийнх нь ажил эрхлэлтээр дүгнэдэг жагсаалтаа шинэчлэн гаргажээ.

Жагсаалтыг АНУ-ын Массачусетсийн технологийн сургууль тэргүүлж, тус улсын Станфорд болон Калифорнийн их сургуулиуд удаалсан байна. 

Жагсаалтын эхний аравт түүнчлэн Австралийн Сиднейн их сургууль, АНУ-ын Харвардын их сургууль, Хятадын Цинхуа их сургууль, Австралийн Мельбурны их сургууль, Их Британийн Кембрижийн их сургууль, Хонгконгийн их сургууль, Их Британийн Оксфордын их сургууль тус тус оржээ.

Энэ удаа ТОП 10-т Европ тивийн нэг ч их сургууль багтсангүй. Швейцарийн Цюрихийн техникийн дээд сургууль 17-д л жагссан аж.

Н.Түвшин


СЭТГЭГДЭЛ БИЧИХ