Орост цагдаа цагдаагаа буудан хороожээ
Оросын Москвагийн метроны “Рязанский проспект” буудлын ойролцоо авлига авсан хэрэгт сэжиглэгдсэн эргүүлийн албаны цагдааг саатуулах ажиллагааны үед тэрээр гар буу гарган нэг цагдааг буудан хороож, нөгөөг хүнд шархдуулсан тухай “ТАСС” агентлаг мэдээлжээ.
Оросын Дотоод хэргийн яамны хэвлэлийн албаны мэдэгдэлд гэмт этгээдийг саатуулсан гэжээ. Түүнд тус улсын Эрүүгийн хуулийн 317 дугаар зүйл ангийн дагуу хууль сахиулах байгууллагын ажилтны амь насанд халдсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Болсон хэрэг явдалтай холбогдуулан Оросын Дотоод хэргийн яамны дотоод аюулгүй байдлын Ерөнхий газар шалгалт явуулж эхэлжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ