Афганистанд ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр дэлбэрэлт болж 26 хүн амиа алджээ
Энэ сарын 17-нд Афганистаны Парван мужид болсон дэлбэрэлтийн улмаас 26 хүн амь үрэгдэж, 42 хүн шархадсан тухай "TOLOnews" мэдээлсэн байна. Афганистанд удахгүй болох гэж байгаа Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани дэмжигчдийнхээ өмнө үг хэлэх үеэр дэлбэрэлт болсон байна. Ерөнхийлөгчийг дэмжих цуглаанд оролцохоор олон мянган хүн цугласны дараагаар ойролцоох машинд бэлдсэн тэсрэх бодис дэлбэрсэн. Дэлбэрэлтийн үеэр Ашраф Гани гэмтэж бэртээгүй. "Талибан" хөдөлгөөн энэхүү алан хядах ажиллагааг явуулсан гэдгээ мэдэгджээ. Афганистаны Ерөнхийлөгчийн сонгууль есдүгээр сарын 28-нд болох юм. Үндсэн хуулийн дагуу төрийн тэргүүнийг давтан сонгогдох эрхтэйгээр таван жилийн хугацаатай сонгодог. Одоогийн Ерөнхийлөгч Ашраф Гани нь 2014 онд сонгогдсон. Талибан хөдөлгөөн нь Гани тэргүүтэй Афганистаны удирдлагыг Америкийн шууд удирдлага дор ажиллааг тоглоомын Засгийн газар гээд хүлээн зөвшөөрдөггүй, тэдэнтэй ямар нэг хэлэлцээ хийхээс эрс татгалздаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ