Оросын хилчид рүү дайрсан Хойд Солонгосын хулгайн загасчдыг саатуулжээ


Оросын хилчид Японы тэнгис дахь Кито Ямато хэмээх тус улсын эдийн засгийн онцгой бүсэд хоёр хөлөг онгоцоор нууцаар загасчилж байсан Хойд Солонгосын 80 гаруй иргэнийг саатуулсан тухай “ТАСС” агентлаг уламжлав.

Нэг хөлөг онгоцны баг хилчдийн шаардлагыг биелүүлэхээс татгалзсан төдийгүй зэвсэглэн дайрч гурван хилчинг шархдуулсан байна.  

Болсон үйл явдалтай холбогдуулан Оросын Гадаад хэргийн яам тус улсад Хойд Солонгосын хэргийг түр хамаарагч Зин Чон Хепийг дууджээ. Цаг гаруй үргэлжилсэн уузалтын дараа Зин Чон Хеп сэтгүүлчдэд ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Н.Түвшин


СЭТГЭГДЭЛ БИЧИХ