Торонтогийн кино наадмын Гран приг “Жожо туулай” хүртлээ


Канадын Торонтогийн 44 дэх олон улсын кино наадам  TIFF-ийн Гран приг Шинэ Зеландын найруулагч Тайка Вайтитигийн “Жожо туулай” (“Jojo Rabbit”)  кино хүртсэн тухай “The Hollywood Reporter” сонин мэдээлж байна.

Роман Гриффин Дэвис, Томасин Маккензи, Тайка Вайтити, Сэм Роквелл, Скарлетт Йоханссон нар тоглосон тус кино дэлхийн хоёрдугаар дайны тухай 10 настай герман хүүгийн амьдралаар өгүүлдэг бөгөөд ирэх аравдугаар сарын 18-нд дэлгэцнээ гарах ажээ.

Энэ сарын 5-15-нд болсон дэлхийн томоохон кино наадмуудын нэг TIFF-д 84 орны 333 кино оролцжээ. Тус кино наадмын  онцлог нь албан ёсны шүүгчдийн бүрэлдэхүүнгүй, Гран при шагналыг үзэгчдийн санал асуулгаар өгдөг билээ. Өнгөрсөн жил тус кино наадамд Америкийн найруулагч Питер Фарреллийн “Ногоон ном” (“Green Book”) кино хүртэж байсан юм.

Н.Түвшин 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ