Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөө ажлаас нь чөлөөлөв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтонтой хэд хэдэн асуудал дээр санал зөрөлдсөнөөс үүдэн түүнийг ажлаас нь чөлөөллөө.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон АНУ-тай маргаантай байгаа голлох улсууд болох Иран, БНАСАУ, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн асуудлыг хариуцаж байсан юм. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Дональд Трамп, Жон Болтон нар олон асуудалд санал зөрөлдөж байжээ. Тухайлбал, хамгийн сүүлд Афганистаны дайныг эцэслэх зорилгоор талибанчуудтай АНУ-д уулзахаар товлож байсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санааг Жон Болтон эсэргүүцсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ