Petro Matad: XX талбайн "Цэн Тогоруу I" цооногийн өрөмдлөгийн дүн эерэг гарсан

Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компанийн Дорнод аймгийн нутаг дахь XX талбайн "Цэн Тогоруу I" цооногийн өрөмдлөгийн дүн эерэг гарлаа. 

2950 метрийн гүнд хийсэн өрөмдлөгийн дүнд урьдчилсан тооцоололд хүрэх хэмжээний газрын тосны нөөц байгаа нь илэрсэн байна. Тодруулбал, 77 метрийн интервалийг хамрах газрын тосны боломжит нөөц байгааг тогтоожээ. Үүнд 22 метрийн зузаантай нөөцийн гурван бүс багтаж байгаа юм байна. Ерөнхийдөө хойд зүгт байрладаг XIX блокоос илэрсэн нөөцтэй адил гэж тус компани тайлбарлалаа. “Petro Matad” компани одоогоор өрөмдлөгийн тоног, төхөөрөмжийг дараагийн цооног руу зөөх ажилд бэлтгэж байгаа ажээ.

Тус компанийн өрөмдлөгийн ажлын дүн сайн гарсан талаарх мэдээллийн дараа Лондоны Хөрөнгийн биржид хувьцааных нь ханш 7.5 хувиар өсөж, 8.2 пенс хүрээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ