Дориан” хар салхи таван хүний аминд хүрчээ


Бахамын арлуудад хүрсэн далайн “Дориан” хар салхинд дор хаяж таван хүн амь үрэгдсэн тухай “Associated Press” агентлаг мэдээлж байна. 

Бахамын арлуудын Ерөнхий сайд Хуберт Меннесийн мэдэгдсэнээр, хар салхинд тус улсын Абака арал хамгийн ихээр өртжээ. Үүнээс өмнө Пуэрто Рикод нэг хүн амь үрэгдсэн тухай мэдээлэл гарсан билээ.

Олон улсын цаг уурчдын хэмжилтээр “Дориан” хар салхины хурд секундэд 63.8 метр хүрчээ. Саффир-Симпсоны шаталбараар дөрөв дэх категорид хүрсэн тус хар салхи өнөөдөр АНУ-ын Флорид мужид хүрэх юм байна.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ