Усанд сэлэлтийн дэлхийн аварга усанд живж, нас баржээ
Дэлхийн өвлийн хүйтэн усанд сэлэлтийн аварга, рекорд амжилтыг эзэмшигч ОХУ-ын Николай Петшак энэ сарын 27-нд Енисей мөрөнд бэлтгэл хийж байгаад усанд живж, амиа алдсан байна.
64 настай тамирчин эрүүл мэндийн асуудалтай байсан эсэхийг шалгаж байгаа гэнэ.
Николай Петшак 2013 онд Чукоткоос Арктик хүртэл 134 км зайг Номхон далай, Хойд мөсөн далайгаар туулж, Гиннесийн номд бүртгэгдэж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ