Украины парламент шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ баталжээ


Украины парламент буюу Дээд рад тус улсын 15 сайд, хоёр дэд Ерөнхий сайдын бүрэлдэхүүнтэй шинэ Засгийн газраа баталсан тухай “ТАСС” агентлаг уламжиллаа

Украины шинэ Ерөнхий сайд Алексей Гончарукийн Засгийн газарт Дотоод хэргийн сайд Арсен Аваков, Сангийн сайд Оксана Маркаровагаас бусад нь суудлаа хадгалж үлдээгүй аж. Өмнөх Засгийн газраас гурван яамыг цомхотгосон байна. Дэд Ерөнхий сайдаар Дмитрий Кулеба, Михаил Федоров нар тус тус томилогджээ. 

Тус улсын өмнөх Ерөнхийлөгч Петр Порошенкогийн “Европын эв нэгдэл” намын парламент дахь гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлахаас татгалзжээ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ