“Space X” компани сансрын “Starhopper” аппаратыг амжилттай туршжээ

   “Space X” компанийн үүсгэн байгуулагч Илон Маск сансрын “Starhopper” аппаратыг амжилттай туршсан тухай мэдэгджээ. АНУ-ын Техас мужийн Бока Чика дахь “Space X” компанийн шинэ цогцолборт болсон нислэг 57 секунд үргэлжилсэн аж.

“Starhopper” аппарат нь тойрог замын туршилтын нислэг үйлдэхэд зориулагдсан бөгөөд Ангараг руу 100 хүн авч нисэх томоохон “Starship” хөлөг онгоц бүтээхэд шаардлагатай инженерийн шийдлүүдийг олоход туслах үндсэн зорилготой юм байна. Есөн метрийн голчтой тус аппаратыг гангаар цутгаж хийжээ.

Туршилтын нислэгт зориулан “Starhopper”-т “Raptor” хэмээх нэг хөдөлгүүр байрлуулжээ. “Space X” компани цаашид Ангарагийг зорих хөлөг онгоцуудыг гурван ийм хөдөлгүүрээр тоноглохоор төлөвлөөд байгаа аж.

Н.Түвшин


СЭТГЭГДЭЛ БИЧИХ