Оросын шинэ “МС-21” онгоцыг анх удаа үзэгчдэд танилцуулжээ
“МАКС-2019” нисэх техникийн үзэсгэлэн шоуд Оросын шинэ “МС-21” онгоцыг анх удаа үзэгчдэд танилцуулсан тухай “ТАСС” агентлаг уламжиллаа.
“МС-21” онгоцны үзүүлэх нислэг таван минут үргэлжилсэн ба нэг мянган метрийн өндөрт хүрч, цагт 400 км хурдалжээ. Үүнээс өмнө тус онгоц зөвхөн туршилтын нислэг хийж байсан аж.
“Иркут” компанийн зохион бүтээсэн дунд ангиллын “МС-21” онгоцыг 2021 оноос хоёр хувилбараар олноор үйлдвэрлэж эхлэх юм байна. “МС-21-200” нь 132-165 суудалтай байх бол “МС-21-300” 163-211 суудалтай байх аж.
Оросын “Аэрофлот” нисэх компани 50 “МС-21” онгоц авах гэрээ байгуулжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ