Венецийн 76 дахь кино наадам өнөөдөр эхэлж байна
Италийн үзэсгэлэнт Лидо арал дээр киноны одууд цугларч алдарт Венецийн олон улсын кино наадам 76 дахь удаагаа өнөөдөр эхлэх гэж байна.
Кино наадмыг энэ жил Японы найруулагч Хироказу Корээдагийн “Үнэн” (“La verite”) кино нээх ажээ. Тус киноны гол дүрүүдэд Катрин Денёв, Жульетт Бинош нар тогложээ.
Венецийн кино наадмын үндсэн хөтөлбөрт Жеймс Грейн “Оддын зүг” (“Ad Astra”), Тодд Филлипсийн “Жокер” (“Joker”), Стивен Содербергийн “Хувцас угаалгын газар” (“The Laundromat”), Роман Поланскийн “Хэрэг” (“J’accuse”) зэрэг кинонууд орсон аж. Кино наадам есдүгээр сарын 7-нд дүнгээ гарган “Алтан арслан”-гийн эзэд тодрох юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ