Бен Аффлек архинаас гараад 365 хоножээ
Холливудын 47 настай алдарт жүжигчин Бен Аффлек экс-эхнэр Женнифер Гарнер, 13 настай Вайолет, 10 настай Серафима охид болон долоо нас хүрсэн Самуэл хүүгийнхээ тусламжтайгаар архинаас татгалзаад 365 хоносон тухай “The Sun” мэдээлжээ.
2018 онд Бен Аффлекаас салсан Женнифер Гарнер хүүхдүүдийнхээ эцгээс нүүр буруулалгүй бүх талаар дэмжсээр өнөөг хүрсэн аж.
Өнгөрсөн жил архины донтолтоос ангижрах 40 хоногийн эмчилгээ хийлгэснээс хойш Бен Аффлек эмч нарын зөвлөгөөг баримтлан алкохолийн ундаа уулгүй бүтэн жил болсон байна. Тэрээр ажил, хувийн амьдралаа зохицуулан зуны турш экс-эхнэр, хүүхдүүдийнхээ хамт аялжээ.
Женнифер Гарнер бизнесмен Жон Миллертэй гэрлэх гэж буй ч Бен Аффлекийг архинаас холдуулахын тулд өөрөөс шалтгаалах бүхнийг хийжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ