Доналд Трамп Хятадын барааны импортын татварыг нэмэхээ мэдэгдэв


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Бээжин Америкийн 75 тэрбум ам.долларын үнэ бүхий автомашин, сэлбэгийн татварыг нэмсний хариуд ирэх аравдугаар сарын 1-нээс Хятадын 250 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварыг 25 хувиас 30 хувь болгон нэмэх болсноо ”Twitter” хуудсаараа мэдэгдсэн байна.  

Тэрээр, “Олон жилийн турш Хятад болон зарим бусад орон АНУ-ыг худалдааны сонирхолдоо ашиглан оюуны өмчийг нь хулгайлсаар ирсэн. Манай улс Хятадтай хийдэг худалдаанд олон зуун сая доллар алдсаар өнөөг хүрлээ.

Ерөнхийлөгчийн хувьд миний бие Хятадтай хийсээр ирсэн шударга бус худалдааг тэнцвэржүүлэхийг хүсч байна. Үүний тулд олон арга хэмжээ авч байгаагийн дотор Хятадын нэр бүхий 250 тэрбум долларын бараа бүтээгдэхүүний татварыг аравдугаар сарын 1-нээс нэмнэ” гэж бичжээ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ