“Их долоо”-гийн удирдагчид Оросыг“G8”-д эргэн оруулах асуудлыг хэлэлцжээ


Францын Биарриц хотноо дэлхийн тэргүүлэгч долоон орон АНУ, Герман, Итали, Их Британи, Канад, Франц, Японы Европын холбооны оролцоотой дээд хэмжээний уулзалт үргэлжилж байна. 

Японы Засгийн газрын төлөөлөгч мэдэгдэхдээ, “Их долоо”-гийн удирдагчид “G8” форматад эргэн шилжиж Оросыг оролцуулах асуудлыг хэлэлцсэн тухай “Киодо” агентлаг уламжилжээ. 

Ирэх жилийн “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтад Оросыг оролцуулах саналыг анх Францын Ерөнхийлөгч Мануэл Макрон дэвшүүлсэн бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэмжсэн юм. Харин Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ба Европын холбооны төлөөлөгчид эсэргүүцжээ.

Дэлхийн тэргүүлэгч орнуудын дээд хэмжээний уулзалтын “G8” формат 2014 онд Орос Крымийг нэгтгэсний дараа үгүй болсон юм. Тэр жил “G8”-д даргалж байсан Орос дээд хэмжээний уулзалтыг Сочи хотноо зохион байгуулах гэж байсан ч АНУ, Герман, Итали, Их Британи, Канад, Франц, Японы удирдагчид санал нэгтэй оролцохоос татгалзан Бельгийн Брюссел хотноо тусдаа G7” форматаархуралджээ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ