“YouTube” Хонгконгт нөлөөлөхийг оролдсон Хятадын 210 видео сувгийг хаажээ
“Google” компани Хонгконгт үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал цуглаанд нөлөөлөхийг оролдсон Хятадын 210 видео сувгийг илрүүлэн устгасан тухай “Reuters” агентлаг уламжиллаа. Т
Тус компанийн видео заналхийлэлтэй тэмцэх албаны дарга Шейн Хантли мэдэгдэхдээ, ”Хонгконгт үргэлжилж буй эсэргүүцлийн хөдөлгөөнд нөлөөлөлөх гэсэн Хятадаас эх үүсвэртэй, хоорондоо холбоотой 210 сувгийг илрүүлэн хаалаа. Тэдгээр сувгууд VPN зэрэг тусгай хэрэгслүүдийг ашиглан эх үүсвэрээ нууцлахыг оролдсон” гэжээ.
Үүнээс өмнө “Twitter” сүлжээ Хонгконг дахь эсэргүүцлийн хөдөлгөөнийг гаж өнцгөөс харуулах гэсэн Хятадын зохион байгуулалттай 200 мянга орчим аккаунтыг блоклосноо мэдэгдсэн билээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ