Оросын Холбооны аюулгүйн албаны тэрбумтан хурандаагийн хөрөнгийг хураана


Оросын Прокурорын ерөнхий газар шүүхэд хандан тус улсын Холбооны аюулгүйн албаны хурандаа Кирилл Черкалины гэр бүлийн 6.3 тэрбум рублийн хөрөнгийг хураан улсын орлого болгох хүсэлт гаргасан тухай “Интерфакс” агентлаг мэдээлж байна.

Энэ оны дөрөвдүгээр сард Холбооны аюулгүйн албаны хурандаа Кирилл Черкалин, Дмитрий Фролов, Андрей Васильев нарыг их хэмжээний авлига, луйврын хэрэгт буруутган баривчилсан билээ. Гурван хурандаагийн гэрт нэгжлэг хийхэд нийт 12 тэрбум рубльд хүрэх бэлэн евро, долларын дэвсгэртүүд илэрсэн аж.

Кирилл Черкалин хоёр хамсаатныхаа хамт олон жилийн турш банкны захирлуудыг луйврыг хуулийн байгууллагуудын шалгалтаас хаацайлан үүнийхээ төлөө тодорхой хувь авдаг байсан бөгөөд илэрсэн 12 тэрбум рубль нь ердөө л ойр зуурын зардалд зориулагдсан байсан гэнэ.

Н.Түвшин 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ