Хуурамч эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Рэнди Коснтант шоронд амиа хорложээ


            Хуурамч эко бүтээгдэхүүн үйлдвэрлэн “зууны луйвар” хийсэн нь тогтоогдсон АНУ-ын бизнесмен Рэнди Констант 60 насандаа шоронд амиа хорлосон тухай “АР” агентлаг уламжиллаа.

            Энэ сарын 16-нд АНУ-ын Айова мужийн шүүх 2010-2017 онуудад химийн бордоо ашиглан ургуулсан хүнсний ногоогоо экологийн цэвэр бүтээгдэхүүн хэмээн сурталчлан борлуулж асар их ашиг олсон хур баян Рэнди Константад 122 сар буюу 30.5 жил хорих ял оноожээ.

            АНУ-ын Шүүх эмнэлгийн шинжээчид түүнийг амиа хорлосныг нотлосон ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

            Энэ сарын 10-нд тэрбумтан санхүүч Жеффри Эпштейн насанд хүрээгүй охидыг бэлгийн харьцаанд уруу татсан хэргээр АНУ-ын шоронд хоригдохдоо мөн амиа егүүтгэсэн билээ. 

Н.Түвшин

           

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ