Израилийн Ерөнхий сайдын эхнэр Украинд талх амсахаас татгалзжээ
Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху эхнэр Сарагийн хамт албан ёсны айчлал хийхээр Украинд өчигдөр хүрэлцэн ирсэн тухай “ТАСС” агентлаг уламжилж байна..
Киевийн “Борисполь” нисэх буудалд хүндэт зочдыг үндэсний хувцастай гурван бүсгүй уламжлалын дагуу талх барин угтжээ. Беньямин Нетаньяху талхнаас эмтлэн давсанд дүрж идээд эхнэртээ мөн эмтэлж өгөхөд идэлгүй газар хаясан аж.
Энэ талаар Украины Ерөнхийлөгч Володимр Зеленскийн хэвлэлийн албаны дарга Юлия Мендель тайлбар хийхдээ, “Сара Нетаньяху ингэснээр Украиныг үл хүндэтгэсэн хэрэг биш бөгөөд ямар ч үйл явдал 20 жилд анх удаа болж буй Израилийн Ерөнхий сайдын айлчлалын ач холбогдлыг бууруулахгүй. Тус айлчлал хоёр орны улс төр, эдийн засаг, соёл, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шинэ түлхэц өгч байна” гэжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ