Сүнснүүдийг эрхтэнээрээ айлган хөөжээ

Хятадын Гуандун мужийн нийслэл Гуанжоу хотын оршин суугч эр нэгэн эмэгтэйд шүглэсэн буруу номын сүнснүүдийг элдэн хөөхдөө бэлэг эрхтэнээ ашигласан тул баривчлагджээ. Түүгээр үйлчлүүлсэн эмэгтэй цагдаад хандсаны маргааш өдөр нь буюу наймдугаар сарын 01-нд Хуан Зяньзюнь гэгчийг саатуулсан байна. Хууль сахиулах байгууллагын ажилтнуудтай ярилцах үеэрээ хохирогч эмэгтэй А Синь сүнсний ангууч эрд чухам яагаад хандах болсноо тайлбарлав.

Энэ бүсгүй өөрийн даргад дурласан тул түүний анхаарлыг татахын тулд сүнс хөөгчийн туслалцааг авахад хүрсэн аж. Сүнсний ангууч түүнтэй зочид буудалд болзсон байна. Тэд буудлын өрөөнд ортол сүнсний ангууч үйлчлүүлэгч бүсгүйгээс тайчихыг шаарджээ. Дараа нь сайн эр түүний бэлэг эрхтэнд муу ёрын сүнснүүд орогносон гэж итгүүлсэн байна. Тэднийг элдэн хөөхийн тулд эрхтэнээ шургуулах шаардлагатай гэж сэнхрүүлэв. Ингээд үйлчлүүлэгч эмэгтэйтэй ханатлаа секс хийсэн аж. Хөөрхий бүсгүй энэ үйлчилгээг аваад хэдэн төгрөг төлсөн нь тодорхойгүй үлдэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ