Т.Ариунаа: Нөхрийг маань цагдаа нар бариагүй

Хоёр долоо хоногийн турш "Ноёд" группын захирал Г.Буяндорж МУГЖ эхнэр Т.Ариунаа­гийн хамт гэрт бүгж байгаад баригдлаа. Г.Буян­доржийгШүү­хийн шийдвэр гүйцэт­гэх газрын харьяа 461 дүгээр хорих ангид аваач­лаа" гэх мэдээ­лэл тасраагүй билээ. Энэ талаар МУГЖ Т.Ариу­наа ийн ярьсан юм.

-Танай нөхөр та хоёрыг гэрт бүгж бай­гаад цагдаагийнханд баригдлаа гэх мэдээ­лэл тасрахгүй байна?

-Ийм утгатай мэдээ­лэл төлбөртэйгээр сар гаруй явж байна шүү дээ. Хэвлэлийн дарангуйлал үүсгээд өөрсдийн луйвар, зорилгодоо хүрэх гэсэн хүмүүсийн явуулга юм. Манай нөхрийг цагдаа нар бариагүй. Бид хоёр хүүхдүүдтэйгээ цуг байгаа юм.

-Урьдчилан хорих төв рүү ачигдаад явчихлаа гэсэн мэ­дээлэл гараад байна. Хэв­лэ­лийн­хэн арай ч ингэж худал бичмээргүй юм даа?

-Чи харж байгаа биз дээ. Манай нөхөр болон хамт олныг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дарамтлах ажиллагаа олон жил явагдаж байна. Та бүхэн бараг мэдэх байх. Манай нөхрийн компанид ажиллаж байсан С.Билэгт гэдэг эмэгтэй энэ бүхнийг хийж байгаа юм. Түүний зорилго бол бидний өмч хөрөнгийг булаах явдал шүү дээ. Баригдлаа, бүглээ гэдэг мэдээлэл чинь бариач ээ, хориоч ээ гэсэн шаардлага юм шиг байна лээ. Манай нөхөр зуг­таагаагүй. Г.Эрхэмбаяр аваргад хүндэтгэл үзүүлэх наадам, Бум­баны тахилга зэрэгт оролцоод явж байсан. Олны дунд ажил төрлөө амжуулаад явж байхад баригд­чих­лаа, шоронд орлоо гэх мэдээлэл гаргаад байсан байна лээ.

-Г.Буяндорж цагдаа нарыг дуу­дахад очоогүй юм биш үү?

-Бидний асуудал бол аж ахуйн хоорондын маргаан юм. Энэ мар­гааныг одоо Улсын Ерөнхий Про­курорын газар хянаж байна шүү дээ. Улсын мөрдөн байцаах газрын ажилтнууд С.Билэгт гэдэг хүний үгээр асуудлыг дэвэргэж байгаа юм. Яагаад өнөөдөр хууль хянал­тынхан Г.Буяндоржийг хориогүй гээд хэлчихэж чадахгүй байгаа юм бэ. Бас л бодох л асуудал шүү.

-Дарханы Төмөрлөгийн үйлд­вэрт мөнгө угаасан, барьцаанд тавьсан гэх асуудал тавигдаад байна шүү дээ?

-Тийм зүйл байхгүй. Бидний хөрөнгийг булаах гэсэн С.Билэгт гэдэгэмэгтэй чинь сэтгүүлч, цагдаа, шүүгч, зохиолчшиг ажиллах юм. Өөрийнх нь тухай нийтлэл гаргасан сайт дээр олон залуу дагуулан очиж дарамталсан бай­даг. Өөрийнх нь талаар гарсан нийтлэлд ихэд эмзэглэн хүч хэрэг­лэдэг юм билээ.

-Танай нөхөр үнэхээр л бу­руугүй юм бол хэвлэлээр өөрий­гөө өмөөрөх боломж байгаа шүү дээ.

-Эхний ээлжинд хууль хянал­тынхан үнэн зөвийг тогтоочих хэрэгтэй. Тэр үед Буяндорж хэв­лэлийнхэнд хандах болно.

-Олон жилийн өмнөх өмч хө­рөнгийн маргаан гэнэт босоод ирлээ. Танай нөхөр чинь МАН-ын Бага хурлын гишүүн шүү дээ. Ямар нэг улс төр байгаа юм биш биз?

-Тийм зүйл байхгүй болов уу. Тэгээд ч Буяндорж нэг их улс төржөөд явдаггүй хүн шүү дээ.

-Танай компанийн ажил хэвийн явагдаж байна уу?

-Хэвийн явагдах бололцоо байх­­гүй. Гадна дотнын түншүүд хүртэл эргэлзэж эхэлнэ биз дээ. "Ноёд" групптэй хамтарч бизнес хийх гэсэн хөрөнгө оруулагчид "Баригд­чихлаа. Битүүмжилчихлээ" гэсэн мэдээллийг аваад юу бодохов. Ажилчдын сэтгэл санаа ямар байх вэ. Бизнесменүүдийг хардах, шалгах эрх нь хуулийнханд нээлт­тэй. Гэхдээ тэдний ар талд хөрөн­гө оруулагчид, ажилчдын амьдрал, улс орны нэр хүнд явдаг юм шүү. Манай нөхөр Буяндорж эх орноо­соо зугтаагаад явчих хүн биш. Гэтэл эрэн сурвалжилж байна гээд сүржигнэсэн байна лээ.

-Гэрийг чинь битүүмжилсэн юм биш үү?

-Хаусны зургийг аваад тавь­чихсан байна лээ. Манай гэрийг мэддэг хүн л хийж байгаа ажил шүү дээ.

-С.Билэгт гэдэг эмэгтэйн нэр дуулдаад байх юм. Ямар учиртай хүн бэ?

-С.Билэгт"Ноёд констракшн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа их хэмжээний мөнгө шамшигдуулсан,залилангийн хэргээр шүүхээр нэг удаа шийтгүүлж байсан юм билээ. Иргэдээс болон "Ноёд констракшн" ХХК-ийн мөнгө, хөрөнгийг залилан авсныг тогтоогоод хууль хяналтын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөн Нийс­лэлийн ШШГЕГ-ын 404 тоот өрөөнөөс "Ноёд констракшн" ХХК-ийн аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тамга тэмдгийг хулгайлсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүү үүсгэн шалгаж байгаа.

-Тэгэхээр Г.Буяндорж хохи­рогч гэсэн үг үү?

-Тийм ээ. Энэ эмэгтэй манай компанийн барьсан 808 айлын орон сууцыг булаачихаад байна. Бидний хөрөнгийг булаахын тулд хэвлэл мэдээлэл, хууль хяналтын байгууллагыг ашиглан дарамтлахгэж улайрч байна шүү. Бидний талаар мөнгө төгрөг төлөн асар их гүтгэлэг явууллаа. Хэвлэл мэдээ­лэлд ажиллаж байгаа та бүхэн луйварчдын башир аргаас хол байгаасай. Манай нөхөр улсад нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй, татвараа төлөөд яваа жирийн нэг бизнесмен шүү. Хэвлэл мэдээл­лийн та бүхэн түүний ард гэр бүл, хамт олон бий гэдгийг бодож байгаасайгэлээ.

Жич тодруулахад, "Ноёд" груп­пийн захирал Г.Буяндоржийг Улсын мөрдөн байцаах газар баривчлаагүй, шалгаагүй юм бай­на. Харин Улсын прокурорын дэргэ­дэх мөрдөн байцаах газраас эрэн сурвалжилж байгаа аж.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ