Оросын сэтгүүлч Монголчуудыг ”ийн” доромжилжээ

Оросын “Комсомльская правда” сонины тусгай сурвалжлагч Дарья Асламоваманай орны тухай ийн сурвалжилжээ.

Монголчууд өнөөдөр оросуудыг “Хараал идсэн булаан эзлэгчид” гэж яагаад бодож байна вэ

Эрдэнэсийн тухай үлгэр

“Алтан орд”-ныхон дэлхийн талыг, оростой эзэлж явахад монголчууд бид хүчирхэг гэдгээ харуулж явсан юм гээднадтай ярилцаж байгаа монголын үндсэрхэгүзэлтэн Очирбатын нүд нь мөрөөдлөөргялалзаж харагдана. Одоо бол бидний од хятад дээр л харагдах шив дээ гэж байна.Магадгүй тэр хэдэн аяга шар айраг уусандаа ингэж байж ч мэдэх.
Өөрийнх нь хүссэнээр нэрийг нь өөрчилж Очирбат хэмээн нэрлэсэн тэр бол нэртэй жүжигчний гэр бүлээс гаралтай тухайн үеийн монголын улс төр, цэргийн зүтгэлтнүүдийн нэгэн адил зөвлөлтөд боловсрол эзэмшсэн нэгэн. Оросоор сайхан, бүр цэвэр Москвагийн орос аялгуугаар ярина. Дунд насны, үсээ хусуулчихсан энэ хүн бол бодлогогүй залуучууд, хятадуудтай нөхцдөг охидуудаас ялгаатай, гэхдээ хашаан дээр“хүн алж болохгүй, харин хятадуудыг бол болно” гэж бичихээс сийхгүй нэгэн. Тэрээр:
-Фашизм бол яг л үер, газар хөдлөл, галт уул шиг байгалийн хууль ёсны нэг сайхан үзэгдэл. Энэ чинь хүн амыг ухаангүй болж өөрчлөгдөхөөс авардаг зүйл. Фашизмыг зүгээр л сэтгэлзүйн хэм хэмжээ талаас нь харахгүй байх хэрэгтэй гэхэд нь .

-Чи өөрийн ухаантай байна уу, гэхэд
“Сэтгэлзүйн хэм хэмжээ гэдгийг нөгөө талаас нь харах хэрэгтэй. Хятадын тэнгэрт монголын ямар од байгааюм. Хулганыг заантай харьцуулж болох уу. Монгол өнөөдөр ямар орон байна. 2,7 сая хүнтэй, дэд бүтцээр хоцрогдсон, алс хязгаар нутаг нь үндсэндээ хоосон ийм л орон. Гэтэл Хятад ямар билээ, 1,5 тэрбум хүнтэй, дэлхийн баян орон.
Хариуд нь монголын асар их баялаг, ашигт малтмалын тухай нутгийн нэгэн дуу л сонсох шив дээ. Хоёр их наяд доллараар үнэлэгдэх ураны нөөц, жилд 1,4 сая тонн зэс гаргах Оюутолгойн орд, мөнгө, нефть, төмрийн хүдэр, зургаан тэрбум тоннын нөөцтэй алдарт Таван толгойн нүүрс гээд л өнөөх эрдэнэсийн тухай үлгэр. Хамгийн гайхалтай нь эрдэнэсийн тухай энэ үлгэрүүд уг нь үнэн зүйл.Гэхдээ нэг л их мөрөөдсөн, баян тансаг хийрхэл, цус нь хөөрсөн нүүдэлчдийн удамшинэ монголчууд өнөөдөр өөрсдийгөө дэлхийн хаан хэмээн мөрөөдөж явна.

“Шинэ монголчууд”

“Монголын эдийн засгийн гайхамшиг…” гэдгийн тухай оросын хэвлэлээс олж үзээд л би Монголд ирсэн минь энэ. ОХУ-ын Төрийн думын депутат, эдийн засгийн ухааны доктор Валерий Зубов надад Монголын ДНБ-ний өсөлт жилд 30 хувь /үнэн хэрэгтээ 2011 онд 17 хувь, имфляц нь 12 хувь байсан юм билээ/ байгаа, энэ нь Оросын өмнөд Сибирийн эдийн засагт тун муугаар нөлөөлж байгаа гэсэн юм. Зубов бүр монголыг шинэ цагийн Кувейт болж Засгийн газар нь зэс, нүүрснийхээ орлогоос ард иргэддээ хувь тараадаг болсон гэсэн. Энэ дуулиант мэдээгсонссон оросын эдийн засагчид азийн бас нэг шинэ бар гараад ирлээ л гэж бодсон л доо.
Энэ бүхнээс үүдээд би Улаанбаатарыгшинэ Дубай л гэж төсөөлж байсан. Гэтэл энэ хот намайг бүр шоконд оруулсан гээд бод доо.Үнэндээ гайхмаар юм, хэлэх ч үг алга. Монголын нийслэл хот ямар ч бодлого төлөвлөлтгүй барьчихсан, замбараагүй, нэг л сайхан тансаг болгох гэсэн мөрөөдөлтэй хот юм. Хуучин цагийн зөвлөлт маягаар байгуулсан Энхтайвны өргөн чөлөөнд нь хэд хэдэн гялалзсан барилга, буудал, бизнес төв бий болжээ. Зам нь гэж ямар ч зарчим, бодлого алга. Ер нь нүүдэлчдэд ийм хот, зам ямар хэрэгтэй юм. Эвдэрч гэмтсэн, эмх замбараагүй энэ хот, замаар зуун мянган жип давхилдаж жолооч нар нь ч гэсэннэг л их яаруу өөр бусдаас өрсөх гэсэн хүмүүс. Энд замын хөдөлгөөний дүрэм гэж угаасаа байхгүй. Монголчуудын хувьд машин гэдэг нь ухаант морь, тэдний хувьд машиныг явах л үүрэгтэй гэж боддог болохоор таван минут тутамд л осол гарч байх юм. Үнэтэй хувцас өмссөн залуухан монгол бүсгүй гялалзсан “Ленд Крузер” унаж яваадосол гаргачихаад маргалдаж, нөгөө жолооч нь түүн рүү нулимж байхыг нүдээрээ харсан. Монголчуудтай харьцуулбал манай москвагийн жолооч нар чинь ухамсартай тэнгэрийн элч юм гээч.

Ер нь монголын нийслэл энэ хотод байгалийн сүйрэл болж үндсэндээ амьсгалах агаар дутагдаж байна. Мэдээж энэ нь орон нутгийн эрх баригчид нь хэн дуртай хүнд газар өгч монгол гэрээбарихыг зөвшөөрч байгаагаас болж байгаа. Заримдаа бүр улаан зам дээр гэрээ барина. Ер нь энд газрыг дураараа эзэмших нь газар авч орон сууц барих явдал хяналтаас гарсан гэж болно. Хуучин цагт 700 мянган хүнтэй байж, тэр үед нь зөвлөлтийн төлөвлөлт дэд бүтэцтэй байсан хот өнөөдөр нэг сая хагас хүнтэй болоодбайхад гуравны нэг нь монгол гэртээ ус, цахилгаан, цэвэр бохир усны шугамгүй л амьдарч байна шүү дээ.
Монголын хахир өвөл цагт тэд хямд нүүрс, хог хаягдал, зарим нь бүр машины дугуй түлж хотдоо хар утаан хөшиг босгож заримдаа бүр нисэх буудалд нь онгоц бууж болохгүй хүртэл хар утаан дунд амьдарч байна.Тэгээд Улаанбаатар хот нь эргэн тойрон уултай, яг л тогоон дотор юм шиг байрлалтай. Ийм замбараагүй байдлыг зогсоох талаар эрх баригчид нь ямар ч арга хэмжээ авахгүй болохоор сонгогчид нь үүндээ дасаад “ардчилал”-ыг ямагт эсэргүүцэж ирсэн.
“Шинэ монголчууд” гэдэг ямар ч бодлогогүй, зарчимгүй, замдаа таарсан бүхнийг дайраад гарахад бэлэн муу хүмүүжилтэй хүмүүс болчихож. Улаан костюмгүй л болохоос биш 1990-ээд оны эхэн үеийн аймшигтайшинэ оросуудыг л санагдуулж байх шив дээ. Монголчуудынгадаадынханд хэлдэг ганц үг нь л “Чи энд гэртээ байгаа биш шүү” гэнэ.

Тэд дотооддоо ч гэсэн байнга л өөр хоорондоо толхилцож, муудалцан, нэг нэгийнхээ хөл дээр гишгилэн, шүлсээ хаяж, заримдаа бүр гудамжин бие засна. Хуучны “зөвлөлтижсөн” монголчууд “шинэ”-үүдийгээ алслагдаж байгаа хойч үе гэнэ. Зөвлөлтийн эмч, багш нар хэдийнээ монголоос явцаад монголын өнөөгийнхөн нь үнэндээ ямар ч хүмүүжилгүй, ямар ч боловсролгүй болж өсч байна. Монголчуудыг дэлхийн соёлтой танилцуулсанорос хэлийг дунд сургуульд заахаа больж, оронд нь англи хэл хараахан төгс орж ирээгүй л байна. Ер нь бүтэн арван жилийн туршидмонголчууд өөрийнхөөрөө явж ирлээ. ЗХУ тарснаас хойш умард хөршөө нэг их сонирхохоо больсон. Хятад тэндээ өөрөө хөгжихийн хэрээр монгол руу гараа сунгасан хэвээр. Орхигдсон энэ орон зайд барууныхан ардчилал түгээх гэж төрийн бус байгууллагын хэлбэрээр ажиллаж авьяаслаг оюутнууд, орон нутгийн сэтгүүлчдийг АНУ-д давтан сургаж байна.
Ер нь монголчуудын тухайд хятадууд бол мөнхийн дайсан, оросууд бол хараал идсэн булаан эзлэгчид л байх шив дээ.
Тэгэхээр монголчуудын хувьд бол тэдэнд барууны аугаа их гуравдагч хөрш л хэрэгтэй юм гэнэ. 2000-аадоны эхээр Монголд зэсийн жинхэнэ дэлбэрэлт болсон гэж болно. Өнөөдөр монголын 2,7 сая хүнтэй энэ оронд400 ширхэг “хараат бус” хэвлэл гарч, тус бүрдээ л бизнесийн сонирхолдоо хөтлөгдөн гарч байна. Харин Хилари Клинтон болохоор Монголыг “Ардчиллын од” гэж нэрлэж байна.

“Эх орны хишиг”

Түүхий эдээр хөрөнгө хуримтлуулах шинэ үеийн эхлэл, гэнэт ардчилалд орж эхлэх үеийнулс төрийн будилаан, авилга, хулгай, шийдэмгий бус байдал, хоосон яриа, популизм гэх мэт зүйлс монголчуудад шууд л таалагдсан байна. Угаасаа хувийн өмчийг дээдэлдэг ургаажийн араншинтай энэ үндэстэн ямар үүрэг хүлээхгүйгээр эрхээ эдэлнэ гэсэн нэг л сайхан мөрөөдөлд мансуурч эхлэх нь тэр.
-Манайд ардчилал арай хэтэрч байна гэх юм. Бид чинь угаасаа цусандаа эрх чөлөөтэй байхыг эрхэмлэдэг хүмүүс шүү дээ гэж нэрт эдийн засагч, сэтгүүлч, телевизийн хөтлөгч Д.Жаргалсайханхэллээ.
-Бид угаасаа нүүдэлчид, нүүдэлчид гэдэг чинь өөрөө өөрөөсөө л хамааралтай байдаг хүмүүс. Тэд бие биенээсээ хол амьдардаг, тэгэхээрээ сайн муу ямар ч шийдвэрийг зөвхөн өөрөөр өөртөө л гаргадаг юм. Бие дааж амьдрахын хүч нь эндээс л мэдрэгддэг гэж байна.

2000 –аад оны дундуур монголд гадаадынхнаас эх орноо чөлөөлөх, баян баян ордуудаас олж байгаа хөрөнгөө өөрсдөдөө зарцуулах, хятадуудаас хараат бус амьдарч ашиг орлогоосоо ногдол ашиг хувааж хүртэх гэсэн ашиг сонирхол газар авсангэж болно. Ингээд гадаадынхан гарцгаасан ч хятадууд тэр баялгийнх нь лицензийн эзэн болж монголын түшмэлүүд чемодан чемодан мөнгөтэй үлдэх шив дээ. Улс орон нь Елцины үеийн романтик мөрөөдлөөр амьдарч, эх орноо хэсэг хэсгээр нь худалдаж эхлэх нь тэр. 2000 оны төгсгөлөөр тус улсын улстөрийн намууд сонгогчиддоо “Эх орны хишиг” амлан түгээж эхэллээ. Энэ бол сонгуулийн өмнөх сонгогчдыг хуалдан авахжинхэнэ хийрхэл байсан юм. Монголчууд Тавантолгойн орд гарынхаа нүүрсийг өгнө хэмээн хятадуудаас 350 сая долларын урьдчилгаа авлаа. Энэ мөнгөө гурван жилийн туршид хүн бүрт сар бүр 21 мянган төгрөг олгохоор хуваасан юм. Таван хүнтэй айл байлаа гэхэд өлсөхгүйгээр амьдраад байж болох мөнгө л дөө. Улс орон даяараа л энэ мөнгөнд дугаарлаж эхэлсэн.

-Энэ бол ямар ч удийн засагч, саятнуудынзөвлөлгөөг үл хайхарсан цэвэр улстөрийн шийдвэр байсан юм. Мөнгө гэдэг цаас шиг л байлаа гэж Үндэсний их сургуулийн эдийн засгийн салбарын декан Ц.Даваадорж хэлээд 500 тэрбум төгрөг тараасан даа. Ингээд л инфляци 17 хувьд хүрч махны үнэ тэнгэрт хадсан даа гэж байна.
-Энэ мөнгийг уг нь саятнууд ч юм уу, бүгдэд өгч байхын оронд амьжиргааны түвшин доогуур иргэдэд өгөх байсан юм гэж МАН-ын улстөрч Д.Цогтбаатар хэлээд бүр социализмын үед ч ингэж байгаагүй юм гэлээ.
Хятадаас авсан урьдчилгаагаа тараагаад улс оронд түүнийгээ рэгүүлээд төлөх мөнгө үлдсэнгүй. Нүүрсний өөрийн нь өртөг 61 доллар байхад хятадууд ердөө л 50 доллар өгнө гэж байна. Тавантолгойн орд газар уг нь мөнгөн дээр сууж байгаа атлаа, одоо алдагдалд орж бараг дампуурах дээрээ тулах нь тэр.

Араатны капитализм

Монголчууд бас нэг шинэ санаа сэдсэн нь дэлхийн зах зээлд Чингис бонд нэртэй 1,5 тэрбум долларын үнэт цаас гаргаж ирээдүйд таван тэрбумыг олж төсвйинхөө цоохойг нөхөх гэсэн арга. Баталгаа нь өнөөх л ашигт малтмал. Гадаадын банкууд бол тэр дор нь л гаргалаа. Энэ нь надад өнөөгийн грекийн байдлыг санагдуулсан.

-Би бол энэ Чингис бондоос их айж байна. Үүний төлбөрийг төлөх цаг болоход үүнийг санаачилсан улс төрч, түшмэлүүд хэдийнээ гадаадад гараад өөр өөрийн амьдралаа хөөгөөд явчихсан байна. Харин улс орон бүхий л нөөцөө шавхаж байж төлөх болно л доо гэж Д.Жаргалсайхан хэлж байна.
Монголын хэвлэлүүд хүн хүндээ чоно, чиний зовлон надад хамаагүйгэдэг харгис капитализм бодит зүйл болсныг ярьж байна.
-Бид бол өөрөө өөртөө л эзэн. Та нар тэр Оростоо баяжиж л бай, бид эндээ хөгжиж л байна. Танайд бол дээрэмчид бүхий л бизнесийг атгадаг, манай д бол хууль ёс дэг журам байгаа гэж зоогийн газрын эзэн Жаргал хэлж байна.
-Тэгээд танай хөгжлийн эх сурвалж нь юу юм гэхэд тэрээр
-Бид чинь интернетийн хэрэглээгээр дэлхийд гуравт орж байна. Хүн бүр гар утастай. Манайд хүн амд харьцуулахад саятны тоогоороо оросоос илүү шүү дээ. Төр бол дарангуйлал гэдгийг одоо л бид ойлгож байна. Баян хүн бүр ядуучуудыг чирч явах хэрэгтэй гэж үү, та юу гэж бодож байна. Тийм үү, үгүй юу.Юунд найдаж байгаа юм.

-Тэгээд юунд найдаж байна даа гэхэд
-Мэдэхгүй л дээ, хууль ямар болох нь вэ, хамгийн гол нь хүмүүс бол тэдэнд хэн ч юу ч туслахгүй гэдгийг л ойлголсон.

Ардчиллын дэмжлэг

Төр бол хүмүүсийн хэвийн амьдрахад садаа болдог ийм л тогтолцоо гэж Д.Жаргалсайхан хэлж байна. Энэ бол үнэт зүйлс бүтээдэггүй, зөвхөн хуваарилдаг тогтолцоо. Төрийн бүхий л үүрэг нь хувийн компаниудыг дарамтлах. Тэгээд шорон.
-Би өөрт чинь АНУ-ын хэд хэдэн мужид юу болсныг хэлэх үү. Шоронгийн удирдлагууд авлигад автаж хоригдлуудаа прокуроруудда авлига өгөөд хоригдлуудад илүү олон жилийн ял өгүүлдэг болсон байсан юм шүү. Учир нь хоригдлуудын хоол, байрны мөнгө гэж улсаас хувийн шоронгуудад мөнгө төлдөг.
-Наад чинь тэрхэн зуурын гажуудал. Ардчиллын гаж нөлөө гэж болно. Үнэн эрэг дээрээ хувийн шорон байгуулах, засаг захиргааны бүх л төрлийн байгууллагуудыг хувьчлах санаа нь тийм ч муу биш юм шүү. Анхнаасаа, мөн чанарын хувьд авлигад идэгдсэн, хүнд сурталтнууд нь бидний мөнгийг өөрийн юм шиг зарцуулж байдаг болохоор төрийн оролцоо аль болох бага байх ёстой.
-Таны бодол бол өөрөөсөө өөр хэнд ч итгэдэггүй нүүдэлчин хүн болгонд ажиглагддаг санаа байна гэж би эсэргүүцэв. –Гэхдээ төрийн давамгайллын өмөөрч ганц зүйл хэлэхэд монополиудын засаг нь төрийн авлигаас хамаагүй муухай зүйл байдаг юм шүү. Монополиудын засаглал нь нийгмийн халамжийн үнэр ч байхгүй ямар ч өршөөлгүй, харгис. Тиймээс төрийн оролцоог устгах гэж зүтгэхдээ хэрээс болгоомжтой байгаарай даа.

Хариуд нь:
-Үгүй шүү гэж хэлжбайх юм. – Миний бодлоор улсдаа туслахыг хүсч байгаа бол төрийг танд тавих халамжаас чөлөөлөөд өөрөө даа.
-Баячуудтай ингэж ярих амархан л даа гэж дуурийн нэрт дуучин Хайдав гуай хэлээд тэд чинь эх орноо худалдаж байгаа улс. Аравхан ижлд саятан болох тухай тийм үлгэрт хэн итгэх юм, одоо манайд чинь доллар, юанийн тухай мөрөөдөл л явж байна. Бид махгүй ядуу монголыг туулж явна. Манайх чинь 2,7 сая хүнтэй, 40 сая малтай, гэтэл хүмүүс нь мах авах мөнгөгүй л байна шүү дээ. Хонь нэг доллар байсныг би мэдэх юм байна, гэтэл 500 доллар болоод байна шүү дээ гэж байна.
-Монголд хүн амынх нь гуравны нэг нь ингэж ядуурч амьдарч чадахаа больж байсан түүх хэзээ ч ингэж тохиож байгаагүй юм шүү гэж УИХ-ын гишүүн Н.Батцэрэг хэлээд Монголчууд урьд нь ядуу л байсан л даа, гэхдээ цатгалан байсан. Харин одоо хүн амын 30 хувь нь ядуу амьдарч, 18 хувь нь ямар ч орлогогүй байна. Мах бол бидний амьдрал. Монголчууд махгүйгээр яаж амьдрах юм бэ.
Үргэлжлэл дараагийн дугаарт….. хэмээн энэ сурвалжлагч сурвалжлагаа төгсгөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Батый (43.228.130.57)
    Доромжилсон биш, үнэнийг л хэлсэн байна.
    2023 оны 05 сарын 15 | Хариулах