Хонгконгт 1.7 сая гаруй хүн оролцсон жагсаал болжээ
Хятадын автономит тусгай бүс Хонгконгт өчигдөр 1.7 сая гаруй хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болсон тухай “ВВС” агентлаг мэдээлж байна.
Хонгконгийн сөрөг хүчний Хүний эрхийн иргэний форумын зохион байгуулсан жагсаалд оролцогчид Засгийн газрын цогцолбор барилгуудыг бүсэлсэн ба ямар нэгэн үймээн болж цагдаа нартай мөргөлдөөн үүсээгүй ажээ.
7.5 сая хүн амтай Хонгконгт ийм өргөн цар хүрээтэй жагсаал өмнө нь өнгөрсөн зурадугаар сарын 16-нд болж байжээ. Тэгэхэд Хонгконгийн гудамжуудад хоёр сая шахам хүн жагссан аж.
Хонгконгийн Засгийн газар Хятадын хуулийг зөрчсөн хэмээн сэжиглэгдсэн хүмүүсийг Бээжинд шилжүүлэн өгөх тухай хууль батлахыг эсэргүүцэн гурван сарын турш тасралтгүй жагсч байгаа юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ