“Авилагатай тэмцэх сэтгүүлчдийн клуб” С.Отгонбаярыг шалгуулж, 100 сая төгрөг нэхэмжлэхээр болов
“Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб”-ээс “Оюуны Ундраа” группын захирал, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяртай холбоотой бодит баримттай “Мөнгө угаагч А.Е.Новожилов, В.И.Армин нарын Монгол дахь хуйвалдаан” цуврал болон “С.Отгонбаяр Багануураас хоёр тэрбумыг хусчихсан уу” зэрэг нийтлэлүүд нийтлэгдсэн билээ.
Харин дээрх нийтлэлүүдэд “Оюуны Ундраа” группын захирал, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр болон тэдний хүмүүс ихэд эмзэглэсэн.
Тэрээр дээр дурдагсан нийтлэлүүдийг бичсэн сэтгүүлч Б.Отгонбаярыг 2013 оны 08-р сарын 22-ны өдөр UNDESTEN.MN сайтад “…Авилгатай тэмцэх сэтгүүлчдийн клуб ТТБ-ын тэргүүн, сэтгүүлч Б.Отгонбаяр нь улс төрчид болоод томоохон компанийн эздийг ор үндэсгүй мэдээллүүдээр шантаачилж, тав арван цаас салгах гэж эсвэл хэн нэгний захиалгаархувь хүн албан байгууллагын нэр хүндэд онц ноцтойгоор халдаж байгаа явдал нь хэрээс хэтрээд байна. Тэрээр Тээвэр хөгжлийн банкны ТҮЗ-ын дарга байсан Д.Энхтайван гэх луйварчинтай хошуу холбон Тээвэр хөгжлийн банкны 51 хувийг эзэмшигч Инфрастракчер ХХК-ийн эздийг ээлж дараалан гүггэж, тэднийг худалч хулгайч, луйварчин дзэрэмчин болгон харагдуулах гэж аргаа барах боллоо. Ингэхдээ тэд ор үндэсгүй эохиомол хэргүүдийг босгон ирж бусдын нэр төрд халдах болсоор удав…” хэмээн сэтгүүлчийн нэр хүндийггутаан доромжилсон учир сэтгүүлч Б.Отгонбаяр нь шүүхэд хандан шалгуулж хохирлоо 100 сая төгрөгөөр тогтоож нэхэмжлэхээр болжээ.
Мөн С.Отгонбаярын албан тушаалаа ашиглан “Багануур” ХК-иас “Жаст” компанид шилжүүлсэн гэх хоёр тэрбум төгрөг, “Багануур ДС” ТӨК-ийг хувьчлахаар “МААТ” хэмээх хуурамч компани ажиллуулж байсан болон Швейцарь улсын иргэн В.И.Арминтай хуйвалдан “Транс” банкны хувьцааг хууль бусаар авахыг оролдсон болон бусад сэжиг бүхий үйлдлүүдийг АТГ, ТЕГ, УМБГ-аар шалгуулахаар боллоо.
Ж.ЦАЦРАЛ
fact.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ