Кабулд хуримын үеэр бөмбөг дэлбэрч 63 хүн амь үрэгджээ
Афганистаны нийслэл Кабул хотноо хурим болж байсан барилгад бөмбөг дэлбэрэхэд амь үрэгдэгсдийн тоо 63-т хүрэн 182 хүн шархдсан тухай “Agence France-Presse” агентлаг мэдээлжээ.
Бөмбөгийг амиа золиослогч этгээд дэлбэлсэн байж болзошгүй гэнэ. Гэхдээ Афганистаны Дотоод хэргийн яамнаас энэхүү террорист ажиллагааны талаар тодорхой мэдээлэл хараахан өгөөгүй байна.
Юутай ч лалын экстремистуудын “Талибан” хөдөлгөөн болсон үйл явдалтай ямар нэг холбоогүйгээ мэдэгдээдбайгаа аж. Уг нь тус хөдөлгөөн террорист ажиллагаа хийнгүүтээ шууд мэдэгддэг билээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ