Индонезийн живж буй нийслэлийг нүүлгэн шилжүүлнэ
Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо тус улсын парламентад үг хэлэхдээ тус улсын нийслэлийг Ява арал дахь далайд живж буй Жакартаас Борнео арал руу 2024 оноос нүүлгэж эхлэх болсныг зарласан тухай “ВВС” агентлаг уламжиллаа.
10 сая хүн амтай Жакарт хотын иргэдийн 40 орчим хувь нь өдгөө далайн түвшнээс доогуур газарт амьдрах болжээ. Хэдийгээр далайн уснаас хамгаалсан далан босгосон ч хүчтэй үер болоход тус хот усанд автдаг хэвээр аж.
Үүнээс гадна Жакартад агаар ихээр бохирдон хүн ам нь хэт хурдан ихэсч буй нь улсын нийслэлийн нэр хүндийг дэлхийн нийтийн өмнө унагаж буйг Жоко Видодо хэлсэн үгэндээ онцолжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ