Ядам хуруундаа, сүйн бөгж зүүсэн топ Д.Пүрэвсүрэн удахгүй хуримлана

Хэдхэн сарын өмнө СТА цол тэмдгээр энгэрээ мялаалгаад байгаа топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэнгийн хувьд аз жаргалтай өдөр хоногууд өнгөрч буй.

Дэлгэцийн долоон уран бүтээлд дүрээ мөнхөлж, 30 гаруй клип, долоон жүжигт тоглосон тэрбээр өдгөө хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлээд аз жаргалтай амьдарч байгаа.

Хамгийн сүүлд тэрбээр гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сэдэвт “Лардьма” УСК-нд тун чадварлаг тоглож чадсаныг үзэгчид дүгнээд байгаа юм. Энэ кинонд ч өөрийнх нь өнгөрсөн амьдрал тодорхой хэмжээгээр туссан байсныг Пүүжээ үгүйсгээгүй. Гэсэн ч тэрбээр одоо сайхан амьдарч байгаа учраас өнгөрсөн явдлыг сөхөхийг хүсэхгүй байгаагаа саяхны өгсөн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Есөн сартай бага охиноо эгчдээ харуулаад хамгийн сүүлд “Лардьма”-д тоглосон амьдралд нугарашгүй, дайчин, асуудлыг даван туулаад гарах чадвартай, авьяаслаг, гоо сайхан жүжигчин бүсгүй маань сүйн бөгжөө зүүжээ. Түүнчлэн түүний нөхөр нь хайртай гэргийнхээ хамгийн сайн найз нь байдаг хэмээн топ маань өөрөөр ярьдаг.Тэгвэл хосууд маань тун удахгүй хуримаа хийх гэж байгаа бололтой. Пүүжээ маань ядам хуруундаа бөгжөө зүүжээ.

factnews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ