Хойд Солонгос Японы тэнгис рүү дахин хоёр пуужин харважээ
Хойд Солонгосын Канвондо мужийн Тонгчоноос Японы тэнгисийн зүгт дахин хоёр пуужин харвасан тухай “Yonhap” агентлаг мэдээлж байна.
АНУ, Өмнөд Солонгос цэргийн хамтарсан хээрийн сургуулиа зогсоох шаардлагыг нь биелүүлээгүйгээс хойш өнгөрсөн долдугаар сарын 25-наас Хойд Солонгос ийнхүү зургаадахь удаагаа шинэ пуужин хөөргөж туршсан нь энэ юм. Хойд Солонгос үүнийг “Өмнөд Солонгосын милитаристуудад өгч буй сэрэмжлүүлэг” гэжээ.
Өмнөд Солонгос, Япон Хойд Солонгосыг шинэ төрлийн богино зайн баллистик пуужин туршиж буй гэж үзэж байна. Уг нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосыг шинэ баллистик пуужин хөөргөхийг хориглон тус улсын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгана гэж мэдэгдсэн билээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ