Ерөнхий сайд өөрийгөө Г.Буяндоржтой зүйрлэв

“Ноёд” группын захирал Г.Буяндоржийг энэ сарын 16-ны өдөр баривчилсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Тэрбээр саатуулагдахаасаа өмнө эхнэр Т.Ариунаагийн хамт гэрт бүгж байсан бөгөөд тун удалгүй цагдаад баригдсан гэх мэдээлэл гарч байв. Харин үүний хариуд дуучин Т.Ариунаа“Манай нөхрийг цагдаа нар бариагүй. Бид хоёр хүүхдүүдтэйгээ хамт байгаа. Энэ бол манай нөхрийн компанид ажиллаж байсан С.Билэгт гэдэг эмэгтэй энэ бүгдийг хийж байгаа. Түүний зорилго бол бидний өмч хөрөнгийн булаах явдал” гэсэн юм. Тэгвэл бодит амьдрал дээр “Ноёд” группын захирал Г.Буяндоржийг цагдаа нар бариагүй гэнэ. Харин энэ талаар Ерөнхий сайд хэлэхдээ “Г.Буяндорж гэж нөхрийг цагдаа нар барьсан гээд л шуугиад байсан. Үүнийг цагдаа нараас асуухад “Тийм зүйл огт болоогүй” гэж хэлсэн. Энэ хүнийг юу ч хийгээгүй байхад хийсэн мэт болгож чадаж байна. Үүнтэй адилхан намайг болон Засгийн газрыг гүтгэсэн, буруу ташаа зүйлүүд их гарч байна” хэмээсэн юм.
Х.МАНДАХ

INFO.MN

СЭТГЭГДЭЛ БИЧИХ