Дуурийн од Пласидо Домингог бэлгийн дарамт үзүүлж байсанд буруутгажээ
Бүх цаг үеийн дэлхийн шилдэг дуурийн дуучин гэгддэг испани гаралтай Пласидо Домингог гуч гаруй жилийн өмнө бэлгийн дарамт үзүүлж байсан хэмээн тухайн үед түүний удирдлага дор ажиллаж байсан есөн эмэгтэй “Associated Press” агентлагт ярьжээ.
Үүнээс гадна гуч гаруй дуучин, бүжигчин, хөгжимчин, арын албаныхан алдарт дуучныг залуу бүсгүйчүүдийг элдэн зохисгүй үйлдэл нэг бус удаа гаргаж байсныг нотолсон аж. Тэрээр сексийн хариуд бүсгүйчүүдийн карьерыг дэмжиж, харин татгалзсан нэгнийг мэргэжлээрээ өсөхөд нь саад болдог байсан гэнэ.
Өдгөө Лос Анжелесийн дуурийн театрын захирлаар ажиллаж буй 78 настай Пласидо Доминго ярихдаа, “Өөрийнхөө тухай ийм зүйл сонссондоо харамсч байна. Уг нь намайг ямар ч харилцаанд хэнийг ч хүчээр татдаггүйг надтай ажиллаж байсан хүн бүхэн мэдэх учиртай. Түүнчлэн гуч гаруй жилийн тэртээх нийгмийн дүрэм журам одооныхоос тэс өөр байсныг ойлгох нь зүйтэй болов уу” гэжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ