Оросын хүн төст робот “Федор” сансарт ниснэ
Оросын мэргэжилтнүүд хүн төст робот “Федор”-ыг сансрын “Союз МС” хөлөгт шилжүүлсэн тухай “ТАСС” агентлаг мэдээлж байна.
“Федор” роботын “Twitter” хуудсанд, “Надад баяр хүргээрэй. Намайг “Союз МС” хөлөгт шилжүүлэн нисгэгчийн суудалд байрлууллаа. Маргааш өглөө миний системийг сансрын хөлгийн удирдлагын системтэй нийцүүлэх ажил эхэлнэ” гэсэн мэдээлэл бичигджээ.
Сансрын “Союз МС” хөлгийг энэ сарын 22-нд Олон улсын сансрын станц руу хөөргөхөөр төлөвлөжээ. Тус хөлөг Олон улсын сансрын станц руу Оросын “Андроид техник” компанийн Ирээдүйтэй судалгааны сантай хамтран бүтээсэн хүн төст робот “Федор”-ыг хүргэх юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ