Моника Левински Билл Клинтоны тухай киноны продюсерээр ажиллана
АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтонтой секс-дуулианд холбогдон олны танил болсон эмэгтэй Моника Левински “Америкийн гэмт хэргүүдийн түүх” цувралын Билл Клинтоны тухай өгүүлэх киноны продюсерээр ажиллах болсон тухай “Vanity Fair” сэтгүүлд мэдээлжээ.
2020 оны есдүгээр сард нээлтээ хийх тус кинонд Моника Левинскийн дүрд Бини Фелдштейн, Ерөнхийлөгчийг дадлагын залуу бүсгүйтэй бэлгийн харьцаанд орсныг ил болгосон Цагаан ордны ажилтан асан Линда Триппийн дүрд Сара Полсон тус тус тоглох аж.
Моника Левински ярилцлага өгөхдөө, ”Би удаан эргэлзсэний эцэст тус төсөлд оролцохоор шийдсэн. Над шиг олон хүнийг хүчээр дуугүй байлгадаг байлаа. Харин өдгөө манай нийгэм тийм хүмүүсийн дууг сонсдог болсонд баярлаж байна” гэжээ.
1993-2011 онуудад АНУ-ын Ерөнхийлөгч байсан Билл Клинтон Цагаан ордонд дадлага хийж байсан Моника Левинскийтэй бэлгийн харьцаатай байсан нь 1998 онд ил болсон түүхтэй. АНУ-ын төрийн тэргүүн залуу бүсгүйтэй ямар ч холбоогүй гэж эхэндээ мэдэгдэж байсан боловч эцэс сүүлдээ бэлгийн харьцаатай байснаа хүлээхэд хүрчээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ