Киргизийн экс-Ерөнхийлөгч Атамбаевыг баривчлах ажиллагаа бүтэлгүйтжээ


Киргизийн экс-Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевыг Бишкек хотоос 20 зайд орших Кой-Таш тосгон дахь шилтгээнээс нь баривчлах тус улсын тусгай албаныхны өчигдөр орой явуулсан ажиллагаа бүтэлгүйтсэн тухай “ТАСС” агентлаг мэдээлж байна.

500 тусгай албаныхан болон Алмазбек Атамбаевын хоёр мянга орчим дэмжигчдийн хооронд мөргөлдөөн болж, 43 хүн шархдан тусгай албаны нэг цэрэг амь үрэгджээ. 

Киргизийн парламент зургадугаар сарын 27-нд Алмазбек Атамбаевын халдашгүй байдлыг цуцалсан аж. Түүнийг Азиз Батукаев хэмээх рецедив гэмт хэрэгтнийг хорих газраас эмнэлгийн хуурамч бичиг баримтаар сулласан, Бишкекийн ДЦС-ын сэргээн засварлалтын явцад хахууль авсан, тус станцад дур мэдэн өөрийн тойрон хүрээлэгчдээр нүүрс нийлүүлсэн, газрын шударга бус наймааг өөгшүүлэн Кой-Таш тосгонд барилга барих газрыг хууль бусаар эзэмшсэн зэрэг олон хэрэгт буруутгажээ.

Алмазбек Атамбаев нь Киргизийг 2011-2017 онуудад удирдсан ба сонгуульд ялалт байгуулсан Сооронбай Жээнбековт сайн дураар суудлаа шилжүүлжээ. Үүнээс өмнө Киргизэд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг шилжүүлэх нь ямагт мөргөлдөөнд хүргэдэг байсан аж.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ