Зохиогчийн эрх зөрчсөн дуучин Кэти Перриг 2.78 сая доллараар торгожээ

     АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын шүүх зохиогчийн эрх зөрчсөн алдарт поп дуучин Кэти Перриг 2.78 сая ам.доллараар торгох шийдвэр гаргасан тухай “The Associated Press” агентлаг уламжиллаа. Түүнийг 2013 оны “Dark Horse” дуундаа үүнээс таван жилийн өмнө рэп дуучин Flame, Lecrae нарын зохиосон Joyful Noise” дууны аяыг хуулсан хэмээн үзжээ.

            Гэхдээ Кэти Перри торгуулийн нийт дүнгийн 20 орчим хувь буюу 550 мянган ам.доллар төлөх аж. Харин үлдсэн хэсгийг дуу бичлэгийн “Capitol Records” студи, дуучны продюсер, хамтран зохиогчид хувааж төлөх юм байна.

“Dark Horse” дуу Кэти Перригийн “Prism” цомгийн гол хитуудын нэг болж, “Billboard” сэтгүүлийн “Hot 100” жагсаалтыг дөрвөн долоо хоногийн турш тэргүүлсэн билээ. Тус дуу түүнчлэн “Грэмми” шагналд нэр дэвшиж байв.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ