Л.Гантөмөр: Их, дээд сургуулийн хуваарь зарах асуудал байхгүй, өөрсдөө хохирно шүү

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн бүртгэл, байрны хүрэлцээ, ном сурах бичиг, дүрэмт хувцас, сургалтын төлбөр зэрэг тулгамдаад байгаа олон асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Энэ оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 191805 хүүхэд суралцана. Үүнээс 134763 нь төрийн өмчийн, 25438 нь хувийн өмчийн цэцэрлэгт хамрагдах тооцоо байгаа. Яамны зүгээс 2015 он гэхэд цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг бүрэн шийдэх нь зүйтэй хэмээн үзэж, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн хүрэлцээ 66 хувьтай байгааг 75-д хүргэх зорилго тавин ажиллаж байгаа. Мөн хувийн 103 цэцэрлэг шинээр үйл ажиллагаа явуулах санал ирүүлснээс одоогийн байдлаар 53 нь нээгдэхээр болсон байна. Хэрэв үлдсэн цэцэрлэгүүд нь ажиллахаар болвол дахин 10.000 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болно.

Ерөнхий боловсролын сургуульд энэ жил нийт 504233 сурагч суралцана. Өнгөрсөн онд нэгдүгээр ангид 48092 хүүхэд суралцаж байсан бол энэ хичээлийн жилд 54641 сурагч шинээр элсэх юм. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 8110 хүүхдээр нэмэгдэж байгаа. Гэхдээ хэвлэлээр бичигдээд байгаа шиг энэ хүүхдүүд сургуульд сурч чадахгүй, орох боломжгүй гэсэнүг биш. Ачаалал нэмэгдэж байгаа ч бүгд сургуульд суралцана.

Харин төрийн болон төрийн бус өмчийн нийт 99 их, дээд сургуульд 2013-2014 оны хичээлийн жилд 175591 оюутан суралцах юм.

Ном, сурах бичгийн хувьд энэ оны хичээлийн жилд шинээр хэвлэх шаардлагатай бүх сурах бичгийн ажил дуусах шатандаа ороод байна. Өнөөдрийн байдлаар сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа.Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх сурах бичиг бүрэн нийлүүлэгдэнэ.

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 116 нэрийн 1 359 822 ширхэг сурах бичиг, 28 нэрийн багшийн ном хэвлэхэд 3,2 тэрбум гаруй төгрөг зарцууллаа.

Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн 1-11 дүгээр ангийн нийт сурагчдын 86.8 хувь буюу 10 хүүхэд тутмын найман нь төрийн дэмжлэгтэйгээр бүх сурах бичгээрээ хангагдаж байна гэсэн үг.

Дунд, ахлах ангийн нийт сурагчдын 40 хувь нь тухайн ангид судлах бүх хичээлийн сурах бичгээ багцаар нь үнэ төлбөргүй хэрэглэнэ. Үүнд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхэд, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон ерөнхий боловсролын сургуульд гурав буюу түүнээс дээш хүүхэд нь суралцдаг өрхийн нэг хүүхэд хамрагдана.

Дунд, ахлах ангийн нийт сурагчдын 46,8 хувь болох 122127 сурагч сурах бичгээ сургуулиасаа түрээсэлж хэрэглэнэ. Сурах бичгийг түрээсээр хэрэглэх сурагчид тухайн ангид судлах бүх хичээлийн сурах бичгээс бүрдсэн багц сурах бичгийн түрээсийн төлбөрт 9000-18000 төгрөгийг төлнө. Өөрөөр хэлбэл, сурагчид сурах бичгийг зах зээлийн үнээс 2-4 дахин бага үнээр бүх сурах бичгээ хичээлийн жилийн турш хэрэглэх боломж бүрдэнэ (Жишээ нь, 11 дүгээр ангийн сурагч42000 төгрөгийн үнэ бүхий 12 нэрийн сурах бичгийг багцаар нь 10500-16800 төгрөгөөр түрээсэлнэ).

Сүүлийн үед байнга хэвлэлээр бичигдэж хэл ам татлаад байгаа дүрэмт хувцасны тухайд УИХ-аас батлагдсан шийдвэрийн дагуу энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг дүрэмт хувцсаар хангахаар болж хэрэгжиж эхлээд байна.

Үндсэндээ нийт сурагчдын 73,9 хувь болох 373387 сурагч шинэ дүрэмт хувцас өмсөнө.

Шинэ дүрэмт хувцасны үнийг енгөрсөн оны дүрэмт хувцасны ижил төрлийн хувцасны үнэтэй харьцуулахад 10,000-24,000 төгрөгийн илүү зөрүүтэй байна.

Шинэ дүрэмт хувцасны үндсэн иж бүрдлийн үнийн харьцуулалт
_________(НӨТ тооцсон үнэ)________
| Загварын төрөл |Бага анги |Дунд анги | Ахлах анги]

эмэгтэй

эрэгтэй

эмэгтэй

эрэгтэй

эмэгтэй

эрэгтэй

Өнгөрсөн оны үнэ (дотоодын үйлдвэрийн)

31000

42000

65000

70000

80000

85000

Шинэ дүрэмт хувцасны үндсэн иж бүрдэл

41030

62856

76105

78991

98657

108905

Үнийн зөрүү

төгрөгөөр

10030

20856

11105

8991

18657

23905

хувиар

32.3

49.6

17.0

12.8

23.3

28.1


Бага ангийн 1, 2,3 дугаар ангийн 111000 сурагчийн дүрэмт хувцсыг есдүгээр сарын 01-н гэхэд бага ангийн 4,5 дугаар ангийн 78890 сурагчийн дүрэмт хувцсыг есдүгээр сарын 15 гэхэд, дунд ангийн 126572 сурагчийн дүрэмт хувцсыг есдүгээр сарын 30 гэхэд, ахлах ангийн 56925 сурагчийн дүрэмт хувцсыг аравдугаар сарын 30 гэхэд бүрэн нийлүүлж дуусгах хуваарьтайгаар ажиллаж байна.

Энэ сарын 14-ны байдлаар дүрэмт хувцасны нийт шаардлагатай 905 мянган метр даавууны 46.5 хувь болох 421 мянган метр даавуу оёдолд шилжсэн, мөн бага ангийн 50000 дүрэмт хувцсыг үйлдвэрлээд байна.

Шинэ дүрэмт хувцсыг үйлдвэрлэхэд давхцуулахгүйгээр тооцвол үндэсний 119 үйлдвэрлэгчид ажиллаж байгаа.

Одоогийн байдлаар боловсрол, шинжлэх ухааны салбарын хэмжээнд нийт 289 барилга угсралтын ажил хийгдэж байна. Үүнээс энэ онд 16308 хүүхдийн хүчин чадалтай 35 сургуулийн, 3300 хүүхдийн хүчин чадалтай 31 цэцэрлэгийн, 1210 ортой 12 дотуур байрны, 15 спорт заалны нийт 93 барилгыгашиглалтад оруулах төлөвлөн ажиллаж байна.

Түүнчлэн их, дээд сургуулийн баклаврын сургалтын төлбөр дунджаар 13.0-16,7 хувиар нэмэгдсэн. Тухайлбал, ШУТИС, ЭМШУИС, МУБИС, ХААИС зэрэг сургуулиуд 13.0 хувиар МУИС 16.7 хувиар тус тус нэмэгдсэн байгаа” гэв.

Эцэст нь Л.Гантөмөр сайд их, дээд сургуулийн хуваарь зарна гэсэн асуудал байхгүй шүү. Шалгалтын дүн онлайн түвшинд бүртгэгдсэн, мөн ТЕГ, яам хоёр дээр мэдээлэл нь хадгалагдаж байгаа. Иймэрхүү асуудал, ярьсан, түүнд нь итгэсэн эцэг эх, хүүхдүүд хэн хэн нь хохирно шүү гэдгийг анхаарууллаа.

Д.Чингүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ