Австри улс Оросын тагнуулч Игорь Зайцевыг эрэн сурвалжилж буйгаа зарлав

Австри улсын Оросын иргэн Игорь Зайцевыг тагнуулын үйл ажиллагаа явуулан Австрийн зэвсэгт хүчний хурандааг 1987 онд урвуулан цэргийн нууц мэдээлэл авч байсан хэрэгт буруутган олон улсад эрэн сурвалжилж буйгаа зарлажээ.

Нэрийг нь нууцалж буй Австрийн зэвсэгт хүчний хурандааг Игорь Зайцевтай уулзан нууц мэдээлэл дамжуулаад бэлнээр 30 мянган еврогийн урамшуулал авахыг гадаадын тагнуулын албаныхан ноднин жилийн намар илрүүлсэн аж. 

Улсын нууц задруулсан хэргээр өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 9-нд саатуулагдсан Австрийн хурандаа хэргээ бүрэн хүлээж, Оросын Зэвсэгт хүчний жанжин штабын тагнуулын ерөнхий газрын офицер Игорь Зайцевын эсрэг мэдүүлэг өгчээ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ