Элэгний B C вирусны оношлогоо Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй хийгдэнэ

Дэлхийн хепатитийн эсрэг өдрийг жил бүрийн долдугаар сарын 27-нд ДЭМБ-ын гишүүн орнууд уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил “Хепатитийг устгах ажилд хувь нэмэр оруулья” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд Д.Сүхбаатарын төв талбайд энэ сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хамтран өдөрлөг зохион байгуулна.

Энэхүү өдөрлөгт ХСҮТ, ХӨСҮТ, УНТЭ, УХТЭ, УГТЭ болох нийслэлийн зургаан дүүргийн эрүүл мэндийн төв, Мөнгөн гүүр эмнэлэг, Монос групп, Оном сан, “Монгол эм импекс” концерн зэрэг мэндийн байгууллагууд иргэдэд үзлэг оношилгоо хийж, хепатитийн В, С вирусын илрүүлэг шинжилгээнд Эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг хамруулан зөвлөгөө өгч, эрүүл мэндийн сургалт сурталчилгаа хийх юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ