Хойд Солонгос өнөөдөр богино зайн хоёр пуужин хөөргөжээ
Хойд Солонгос өнөөдөр Японы тэнгисийн зүгт богино зайн хоёр пуужин хөөргөсөн тухай Японы Засгийн газар мэдэгджээ.
Японы Батлан хамгаалахын сайд Такеши Ивая “Kyodo” агентлагийн сурвалжлагчид ярихдаа, “Пуужингууд манай эдийн засгийн онцгой бүсэд хүрээгүй ба үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлээгүй. Бид пуужин хөөргөсөн мэдээллийг цуглуулж, задлан шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд энэ талаар АНУ, Өмнөд Солонгостой нягт хамтран ажиллах болно. Одоогийн байдлаар ямар ангиллын пуужин хөөргөсөн нь тодорхойгүй байна. Хэрэв баллистик пуужин хөөргөсөн нь тогтоогдвол энэ нь НҮБ-ын Аюулгүй байдлын тогтоолыг бүдүүлгээр зөрчсөн хэрэг болно” гэсэн байна.
Пуужингуудыг Хойд Солонгосын Вонсан хотын орчмоос орон нутгийн цагаар өнөөдөр 05.34, 05.57-д тус тус хөөргөжээ. Хоёр пуужин 430 орчим км зай туулж Японы тэнгист унасан аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ