Борис Жонсон өнөөдөр Их Британийн Ерөнхий сайд болно


   Лондон хотын Захирагч, Их Британийн Гадаад хэргийн сайдын алба хашиж байсан Борис Жонсон тус улсын эрх баригч Консерватив намын даргаар сонгогдсон тухай “ВВС” агентлаг мэдээлж байна.

Консерватив намын гишүүд шинэ даргаа шуудангаар санал өгөн сонгожээ. Борис Жонсоны төлөө 92 153, харин Их Британийн одоогийн Гадаад хэргийн сайд Жереми Хантын төлөө 46 656 сонгогч тус тус саналаа өгчээ.

Эрх баригч намын шинэ дарга өнөөдөр албан ёсоор Их Британийн Ерөнхий сайд болох юм. Тус улсын парламентын танхимд огцорч буй Ерөнхий сайд Тереза Мэй сүүлийн удаа үг хэлсний дараа хатан хаан Элизабет Борис Жонсоныг Ерөнхий сайдаар зарлан шинэ Засгийн газрыг бүрдүүлэх үүрэг өгөх ажээ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ