Орост хүүхдийн зусланд түймэр гарч 11 настай охин амь үрэгджээ


Оросын Хабаровскийн хязгаарын Солнечный дүүргийн уулын цанын “Холдоми” цогцолбор дахь хүүхдийн зусланд түймэр гарч гал унтраагчид ирэхэд 26 майхны 20 нь бүрэн шатсан байжээ. Түймэр гарах үед зусланд 189 хүүхэнд амарч байсанаас 11 настай нэг охин амь үрэгдэж, түлэгдэл ихтэй гурван хүүхдийн биеийн байдал хүнд байгаа тухай “РИА Новости” агентлаг мэдээлж байна.

Зуслангийн хүүхдүүдийг ойролцоох амралтын газар руу түр нүүлгэн шилжүүлжээ. Хабаровскийн мужийн цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн түймэр гарах болсон шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлжээ.  

Солнечный дүүргийн Засаг дарга Виктор Старков мэдэгдэхдээ, “Холдоми” цогцолбор дахь хүүхдийн зусланг зохих зөвшөөрөл авалгүйгээр хууль бусаар дур мэдэн ажиллуулж байсныг тогтоосон тухай мэдээлжээ.

Н.Түвшин 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ